| |
Удахгүй болох шинэ жилийн баярт зориулсан зөвлөмж
ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хөргөлттэй газар хадгалж худалдаалж байгаа эсэхийг шалгах
2. Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
3. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнээс тусгаарлан тээвэрлэж, хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгах /Хортой болон өвчин үүсгэдэг бичил биетэн боловсруулаагүй, түүхий хүнсэнд ихээр үрждэг учир тусгаарлах шаардлагатай байдаг/
4. Мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад биет байдал, амт, үнэрийг шалгаж авах.
Үүнд:
- Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
- Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
- Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
- Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
- Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/
- Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/
5. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн түрүүнд сайтар угааж хэрэглэх шаардлагатай
6. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг цаасан хүүдийд хийж хадгалах, удаан хугацаагаар бол хөргөгчид хадгалах нь түүний чийг, шимт бодисын агууламжид эерэг нөлөөтэй
7. Хадгалах хугацаа нь хэтэрсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх
8. Жимс, хүнсний ногоог зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
ӨНДӨГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. "Өндөг техникийн шаардлага” MNS 0095:77 стандартын 3.1-д заасан: "өндөг тус бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар, хураасан сар, өдрийг тэмдэглэсэн байна” гэсэн заалтын дагуу шаардлага хангасан тэмдэглэгээтэй өндөгийг худалдан авах.
2. Өндөгийг худалдаж авахдаа нэн түрүүнд гадна талын сав баглаа, шохойн бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг шалгах
3. Шинжилгээнд хамруулсан чанар, аюулгүй байдлын баталгаажилт болох орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг харах
4. Хөргүүрт 4-6 хэмд хадгалж буй газраас худалдан авах, шинэ өндөгийг 1-2 градуст 30 хоног хадгалах боломжтой.
5. Өндгийг хасах 1-20С хүртэл температуртай 85-аас 88%-ийн харьцангүй чийглэгтэй агуулахад, мондон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгална.
6. Өндгийг дулаан үл дамжуулагч вагон, автомашинаар элдэв гэмтлээс хамгаалж тээвэрлэж, хайрцагны гадна дараах заалт бүхий хэвлэмэл хаягийг наасан байдаг.
Үүнд:
а\ үйлдвэрлэсэн байгууллагын нэр
б\ бүтээгдэхүүний нэр
в\ төрөл, зэрэг
г\ тоо ширхэг
д\ ялгасан он, сар, өдөр
е\ УСТ дугаар
ж\ Өндөгний төрөл, зэрэг дугаарыг хайрцаг ба өндгөнд дараах байдлаар хураангуйлан тэмдэглэдэг
Сувилалын I зэрэг С -I
II зэрэг С -II
Гуанзны I зэрэг Г -I , II зэрэг Г –II
БЯЛУУГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
1. Бялуу хадгалан худалдаалж буй хөргөх төхөөрөмжийн температур 60С-ээс ихгүй байгаа эсэхийг шалгах;
2. Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай болон худалдааны газруудын лангуугаар, тасалгааны температурт хадгалан худалдаалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүийг худалдаж авахгүй байх;
3. Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн кремтэй бол 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалагдсан байх/;
4. Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын савлагаагүй ба шошгогүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх нь зүйтэй.