![]() |
Видео
Шинэ мэдээ
Б.Батжаргал Гран при шагналын эзэн болжээ
Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингисийн одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид болон үндэсний хөгжмийн зэмсгийн хөгжимчдийн олон улсын II уралдаан өчигдөр боллоо.
Тэмцээнд УДБЭТ-ын уран бүтээлч Б.Батжаргал Гран-при шагналын эзэн болсон боллоо.
Уралдаанд оролцогчид үндэсний хөгжмийн төрөлд морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ гэсэн зургаан төрөлд өрсөлдсөн байна. Мөн мэргэжлийн дуучид сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар өрсөлджээ.
Тэмцээнд нийт 80 оролцогч авьяас сорьсон байна.
Г.Тэгшсүрэн
