|
Видео

Шинэ мэдээ

Г.Ариунбаатар Гранпри хүртэх үү?

ОХУ-ын нийслэл Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын уралдаанд Г.Ариунбаатар гоцлол дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн билээ.

Энэ уралдаанаас хөгжмийн төрлөөс төгөлдөр хуур, хийл, морин хийл тус бүр зургаа, дуулаачийн эрэгтэй, эмэгтэй гоцлол төрлөөс тус бүр дөрөв нийт 26 шагналтныг тодруулжээ. Наадмын төгөлдөр хуурын төрөлд Оросын Дмитрий Маслеев, морин хийлийн төрөлд Румын улсын Андрей Ионица нэгдүгээр байрыг эзэлсэн байна. Харин хийлийн төрөлд нэгдүгээр байрын эзэн гараагүй бөгөөд хоёрдугаар байрыг нь Тайваний хөгжимчин Цэнь Юй-Чень хүртжээ. Гоцлол эмэгтэй дуулаачдыг ОХУ-ын Юлия Маточкина тэргүүлсэн аж.

Тэгвэл эдгээр шагналтнуудын дунд 100 сая ам.долларын шагналын сантай гранприг тодруулахаар зарласан байна. Тус наадмын нэгдүгээр байрын шагнал 30 мянган ам.доллар юм.

Гала концерт өнөөдөр /VII.3/ Санкт-Петербург хотын "Марийнский-2” театрт болж гранприг тодруулах аж. Гала концертыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж сонирхох юм байна.

Сонгодог урлагийнхны дунд олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсон бөгөөд дөрвөн шатны шалгаруулалтын дараа Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлч тунаж үлдээд байсан юм.

Б.АНХТУЯА news.mn

Эх сурвалж: "The XV International Tchaikovsky Competition” албан ёсны сайт

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler