|
Видео

Шинэ мэдээ

Путин Барак Обамаг Орост урьжээ

Путин Барак Обамаг Орост урьжээ

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лимад болсон дээд хэмжээний чуулга уулзалтын дүнгийн талаар сэтгүүлчдийн асуултанд хариулангаа энэ үеэр АНУ-ын халаагаа өгч буй ерөнхийлөгч Барак Обамад талархал илэрхийлэн, Орост айлчлахыг урьсан тухайгаа мэдэгдсэн байна.

 

"Бидний хоорондын хэлцэл хүнд хэцүү, тэр ч байтугай, хамтран ажиллахад бэрхшээлтэй байсан хэдий ч ерөнхийлөгч Обама бид хоёр хэн хэн нь бие биеийн байр суурьд хүндэтгэлтэйгээр хандаж байснаа онцлон тэмдэглэсэн. Би түүнд өнгөрсөн он жилүүдэд хамтран ажилласны төлөө талархал илэрхийлээд, хэрэв тэр өөрөө хүсвэл боломжтой ямар ч үедээ хамаагүй, Орост айлчлан ирвэл бид баярлах болно гэдгээ илэрхийлсэн” хэмээн Владимир Путин өгүүлжээ.

 

ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгчид саммитын хуралдааны өмнө уулзан, Сири болон Украины асуудлыг хэлэлцсэн тухай Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдээлж байсан билээ.

 

Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд, Лимад болсон дээд хэмжээний уулзалт түүний сүүлчийн арга хэмжээ болж байгаа бөгөөд 2017 оны нэгдүгээр сард түүний албан тушаалыг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп авах юм.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler