|
Видео

Шинэ мэдээ

Путиний рейтингийг Саддам Хуссейнийхтэй зүйрлэв

Путиний рейтингийг Саддам Хуссейнийхтэй зүйрлэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Филаделфиа мужид очин Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоныг дэмжиж үг хэлэхдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хуссейнтэй зүйрлэлээ.Обама "Путиний рейтинг 92 хувьтай, түүнийг хүмүүс маш их дэмжиж байгааг бид мэднэ. Саддам Хуссейний рейтинг 90 хувь байсан” гэж онцлов.

 

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон өрсөлдөгч Доналд Трампын талаар "Тэр Оростой ойртох болсон. Энэ нь аюултай зүйл” гэсэн байна. Трамп Оростой сайн харилцаатай байж, тус улстай хамтарч ажиллана, олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэг юм. Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тэрбээр "Russia Today”-д ярилцлага өгөхдөө одоогийн Ерөнхийлөгч Обамаг сул удирдагч гэж хэлсэн удаатай. Трамп Обамаг рейтинг нь маш өндөр яваа Путинтэй харьцуулсан билээ.

О.САША

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.