|
Видео

Шинэ мэдээ

Цочир хүйтрэлийн үеэр сургууль, цэцэрлэгийг амраах албан ёсны шийдвэр гараагүй байна

Цочир хүйтрэлийн үеэр сургууль, цэцэрлэгийг амраах албан ёсны шийдвэр гараагүй байна

 

Ойрын өдрүүдэд тохиох цочир хүйтрэлтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар амраах эсэх талаар иргэдийн санал олон нийтийн сүлжээгээр гараад байна.

 

Энэ талаар албан ёсны шийдвэр гарсан эсэхийг БСШУСЯ-тай холбогдож тодрууллаа.

"БСШУСЯ-нд албан ёсоор хандаж, амрах санал гаргасан зүйл байхгүй байна. Хэрэв ямар нэгэн шийдвэр гарах бол хуулийн дагуу явах ёстой. ОБЕГ-аас шаардлагатай гэж үзээд манайх руу албан тоот хүргүүлсэн тохиолдолд яамнаас шийдвэр гарна. Одоогоор өөрчлөлт орох асуудал хөндөгдөөгүй байна" гэлээ.

Улсын онцгой комиссийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин "Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгаа" гэх мэдээлэл өгсөн юм. 

СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТ: 

15 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа

15.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

15.2.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

15.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно.

Ikon.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler