| |
Видео
Шинэ мэдээ
УБТЗ-ын ажилтнууд бусадтай бүлэглэн хууль зөрчжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг хууль бусаар улсын хилээр гаргасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Улаанбаатар хотын харьяат иргэн Н, Ч, А, Г нар нь УБТЗ-ын ажилтнуудтай бүлэглэн бугын болон ан амьтны 300 кг орчим цусан, ясан эвэр, баавгайн арьс, сарвуу, бугын сүүл зэрэг ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний цуваанд нууж энэ сарын 14-ний өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор хууль бусаар хил гаргажээ.
Уг хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн Эрүүгийн хуулийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ.
Экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 бугыг 6.600.000 төгрөг, 1 баавгайг 6.500.000 төгрөгөөр үнэлдэг байна. Гэмт этгээдүүд байгаль экологид 350.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
П.Анир
olloo.mn