|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуягийн мэдэгдэл АН ялагдахын цондон уу?

Н.Алтанхуягийн мэдэгдэл АН ялагдахын цондон уу?Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд гэж мэдэгдсэн нь, түүний хувьд өөртөө хийж байгаа улстөрийн хамгаалалт байж болно. Гэхдээ нөгөө талаас нь харвал шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү гэсэн нийгмийн хүлээлт дагуулж байгаа АН-ыг ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд угтаж өвдөг шороодуулахын цондон байх вий. АН Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан хоёр удаа ялсан. Харин 2017 оны сонгуульд АН энэ янзаараа дотоод ойлголцолгүй, шинэчлэлгүй орвол юун ялалт. Дахиад өвдөг шороодох магадлал өндөр. Учир нь ард түмэн тэднээс хоорондын үл ойлголцол, эрх мэдлийн төлөөх улайрсан шуналыг хүлээгээгүй гэдгийг санах учиртай байх.

Ямарч байсан өнөөдрийн тухайд Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Бат-Үүл, Г.Батхүү, П.Цагаан нарын нэрс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн сунгааны өмнө сэдэв болон яригдаж байна. Гэхдээ тэгээд гол нь АН цаашид хэрхэх вэ гэдэг асуудал.  Энэ сарын 16-нд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, үндсэн дүрмийг шинэчлэх Ажлын хэсэг болон намын Их хуралд бэлдэх ажлын хэсгийг байгуулна гэж байгаа. Тэгснээр  ирэх сарын 6-нд буюу ондоо багтаж намын Их хурлыг хуралдуулж, үндсэн дүрмээ шинэчлэнэ гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler