| |
Видео
Шинэ мэдээ
Өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр байна
Сүүлийн үед өсвөр насны охидын дунд хүсээгүй жирэмслэлт, түүнээс хамааралтай үр хөндүүлэх асуудал гарах болсон билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан НҮБ-аас судалгаа хийсэн байна.
Судалгааны үр дүнд манай улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг болох нь тогтоогджээ. Мөн хүсээгүй жирэмслэлтийн уршгаар 15-19 насны жирэмсэн охидын 14.1 хувь нь үр хөндүүлж байна гэсэн хариу гарчээ.
Түүнчлэн охидын 36.4 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн мэдлэг муу, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй байсан байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хараахан хийгээгүй байгаа ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 88.3 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 40 хувь нь 15-34 насны бүсгүйчүүд байгаа гэдгийг онцоллоо.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/71600.shtml#sthash.3qa7NCfN.dpuf