|
Видео

Шинэ мэдээ

10 охин тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна

 10 охин тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна НҮБ. /ВВС/. Дэлхий дахинд 120 сая орчим охин буюу 10 охин тутмын нэг нь 20 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэл, халдлагад өртсөөр байна гэж НҮБ-ын тайланд дурджээ.

НҮБ-ын хүүхдийн асуудал хариуцсан агентлаг ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, 2012 онд л гэхэд 95 мянган хүүхэд, өсвөр насынхны амь насанд халдсан байна. Тэдгээр хэргийн олонх нь Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутагт бүртгэгджээ. Дэлхий даяар хүүхдүүд байнга хүчирхийлэлд өртөж байна.

Уг тайланг 190 улсаас авсан мэдээлэлд үндэслэн гаргажээ.

Айдас төрөм аудит
Хүчирхийлэл "нас, газар зүйн байршил, шашин шүтлэг, үндэстний цөөнх болон орлогын ангиллын хил хязгаарыг давсан” гэж ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Антони Лейк хэлэв.

Хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэл
120 сая охин буюу 10 охин тутмын нэг нь 20 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэл, халдлагад өртөж байна.

2012 онд 95 мянган хүүхэд, өсвөр насныхан амиа алдсан.

2-14 насны 10 хүүхэд тутмын зургаагийнх нь бие махбодид асран хамгаалагчид нь халдаж, зодож шийтгэж байна.

Энэ бүхэн хүүхэд аюулгүй байх ёстой газрууд болох гэр орон, сургуульд болж байна.

"Зарим улс оронд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг нийгэмд хүлээн зөвшөөрсөн, эсвэл санаатайгаар дэмжиж байна. Мөн цөөнгүй хохирогч хүчирхийлэлд өртсөнөө мэдэгдэхээс айж байсан” гэж уг тайланд онцлон тэмдэглэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.