|
Видео

Шинэ мэдээ

Б.Лхагвасүрэн: Ц.Нямдорж шиг “өргөс” алгаа

Б.Лхагвасүрэн: Ц.Нямдорж шиг “өргөс” алгааБуурал яруу найрагч Б.Лхагвасүрэн  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн талаар ийн хэлжээ.

Тэрээр "Энэ зуу хоногт Эрдэнэтийн 49 хувь гэсэн хэрэг мандав. Энэ тухай хэлэлцэж байгаа мэдээллээс харахад, сонсоход: "шударга үнэн”ямар их "шоовдор” болсийм бэ? Ц.Нямдорж шиг "өргөс" алгаа! Нэг намын нөхөр нь - энэ нөхөр ингэж яриад УИХ-д улиран сууж, албан тушаал авдаг... хүн гээд хэлээд сууж байх юм. Ц.Нямдорж ийм үгэнд зохих хүн биш!

Ц.Нямдоржийн хүнийг нь бүтэн, бодож санаж явдгийн нь хагасыг мэднээ, би... Та нарын адил ард түмнийхээ хүндэтгэлийг хүртэх цаг тохиож, УИХ-д дөрвөн жил би Нямдоржтой нэг ширээнд тохой нийлж суусан даа!

Өнгөрсөн 24 жилийн туршид, Нямдоржийг төр, түмэн хоёрт хувирч байхыг нь үзсэнгүй. Миний өнцөг энэ! Аливааг өөр өөрийн өнцгөөс харах гэдэг нь оюуны үнэлгээний болон сэтгэлгээний "эрх чөлөө” байх л даа!

Эрдэнэтийн асуудалд Ц.Нямдоржийг би зөв байр суурин дээр зогсож байна гэж нотод бодож байна... Ц.Нямдоржийг хүндэтгэж хайрладаг, мөн чанар, хүн чанарыг нь мэддэг, өнгөрсөн он цагуудад ямар байсны нь гэрч, гурван саяа байг гэхэд сая таван зуун "хүн-хайр” Нямдоржийн ард зогсож байгаа шүү!

Эрдэнэтийн 49 хувийг авсан хуйвалдаан "далд гишүүнчлэл” нилээдтэй байх! Эцсийн эцэст энэ үйлийн эзэд нь тухайн орныхоо, төр ёс хууль журмыг огоорсон, үл хүндэтгэсэн, хоёр орны хоёр аж ахуйн нэгжийн эртнээс үгсэн луйвардсан том хулгай л юм байна гэж мунхаглан бодлоо... УИХ-ын зөвшилцөл, шийдвэр аваагүй атлаа Монгол Улсын Засгийн газар толгой мэдэн биечлэн оролцдог нь юун болох? Энэ чинь төрт ёсны эрэмбэ мөн үү?
Эрдэнэт - Монгол Улс, Монгол түмэн баян байг! гэж өгсөн мөнх тэнгэрийн хишиг шүү" гэжээ.

 

Б.Алтжин

zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler