| |
“Мэнгэт” Ц.Нямдорж Н.Энхбаярын улыг долоох шахжээ
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр улстөрд дахин шуугиан тариад байна. Тэрбээр хүний өөрийн гэлтгүй нэгэн цагт хамтран зүтгэж явсан бас өрсөлдөж явсан улстөрчдийн тухай шулуухан ярив. Тухайлбал, "мэнгэт” Ц.Нямдоржийн талаар анхаарал татсан зүйлийг ярьсан.
Юу гэхээр МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болоход Ерөнхийлөгч Н.Багабанди түүнийг дуудаж уулзаад "Ц.Нямдоржтой холбоотой хятадын тусгай албатай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр наад хүнээ Хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн саналаа хэлж байжээ. Тиймээс тэрбээр Ц.Нямдоржийг дуудаж уулзаад "Чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түдгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд нь Ц.Нямдорж уйлчих шахаад "Та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм” гэж гуйж байсан гэлээ.
Тэгвэл Н.Энхбаярын эхнэр О.Цолмон хэлэхдээ сүүлд нөхрийг нь баривчлах үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг Ц.Нямдорж зохион байгуулсан шүү дээ гэж байх юм. Ийм зүйлийг түүний зүгээс ямарч байсан хэллээ. Чухам Ц.Нямдорж юу гэж бодож суугаа бол гэдэг нь сонин.
Б.Билэгт