|
Видео

Шинэ мэдээ

"Үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд явж байгаа, Ц.Нямдорж гишүүн татварын талаар буруу ойлгосон байх"

"Үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд явж байгаа, Ц.Нямдорж гишүүн татварын талаар буруу ойлгосон байх"

 

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон тус үйлдвэрийн удирдлагууд, Орос талын төлөөлөгч нар өчигдөр тус үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн "Эрдэнэт үйлдвэрийн ажиллагаа хэвийн явагдаж байна. Эхний 9 сарын байдлаар өмнөө тавьсан зорилтоо төлөвлөгөөний дагуу биелүүлсэн. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа доголдоогүй, хэвийн сайн явж байгаа хэмээн мэдэгдсэн. Мөн сүүлийн үед тус үйлдвэрийн талаар зарим хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл болоод УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Ерөнхий захирал Ц.Даваацэрэн: Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч

Үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд явж байгаа, Ц.Нямдорж гишүүн татварын талаар буруу ойлгосон байх

"УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт төлдөг татвараа бууруулсан” гэж мэдээлсэн.

Оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн.

Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг.Оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг.Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан.Энэ онд 20тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж андууойлгосон байх.

2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөсөө авлагатай явж ирсэн.

Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн.2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөчээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа.

Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна" хэмээн мэдэгдлээ.

"Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам: "Эрдэнэт” үйлдвэрийг улс төрөөс ангид байлгаач

Үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд явж байгаа, Ц.Нямдорж гишүүн татварын талаар буруу ойлгосон байх

"Эрдэнэт үйлдвэр үндэсний компани болсон. Энэ ажлын хүрээнд бид хууль тогтоомж журмаасаа эхлээд олон улсын болон дотоодын хууль тогтоомжийн хүрээнд өөрчлөлт хийж байна. 1978 онд үйлдвэр байгуулагдсанаас хойшхи хууль журмыг өөрчилж байна. Энэ нь компанийн засаглалыг сайжруулахтай холбоотой.

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт 6092 ажилтан ажиллаж байсан. 2016 оны 7 сараас хойш өөрсдийн хүсэлтээр 13 орос ажилтан ажлаас халагдсан. Монгол Улсын хууль тогтоомжид бүх үйл ажиллагаагаа зохицуулан ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Да.Ганболд гэдэг хүн томилогдон ажиллаж байгаа. н.Шинэбаатар гэдэг Монгол Улсын иргэн. Ажлаа хүлээлгэж өгөөд өөр ажилд томилогдох нь хувь хүний эрх байх.

"Монголын зэс” компанийн 49 хувийн өмчлөлтэй. Өнөөдрийн байдлаар энэ компани хамтран ажиллах талаар ярилцаагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хоорондын юм уу улстөрийн асуудлаар бид хариулмааргүй байна.

"Эрдэнэт” үйлдвэрийг улс төрөөс ангид байлгаач гэж хүсч байна. Ажилчид үйл ажиллагаагаа хэвийн явуулмаар байна” гэсэн юм.

Үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд явж байгаа, Ц.Нямдорж гишүүн татварын талаар буруу ойлгосон байх

Bolod.mn У.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler