|
Видео

Шинэ мэдээ

Путиний гадаад бодлогын гол зорилгыг нэрлэжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путиний гадаад бодлого нь тус орныг их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрүүлэх гэсэн эрмэлзэлд суурилж байна. АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэппер Нью-Йоркт Олон улсын харилцааны зөвлөлийн бага хурал дээр ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг тус байгууллагын сайтад мэдээлжээ.

"Путин Оросыг том орон, их гүрэн хэмээн үзэж байна. Тус орныг хүндэтгэж, АНУ-тай адилхан дэлхийн хэмжээний гүрэн адил хандах нь түүний хувьд онцгой чухал юм” гэж Клэппер мэдэгдсэн байна. Тэрээр Орос, Америкийн харилцааг маш муу байгаа хэмээн тодорхойлоод, "Бидэнд олон асуудал, жишээлбэл Сири, Украины талаар маш их санал зөрөлдөөн бий” гэжээ. Гэсэн ч хоёр улс хэлхээ холбоо тогтоосон хэвээр байгаа гэж тагнуулын албаны захирал хэлснийг ТАСС агентлаг уламжилсан байна.

Ингэхдээ ОХУ олон улсын тавцанд гол орнуудын нэг гэдгийг Клэппер хүлээн зөвшөөрчээ. "Бид хүйтэн дайны үеийн хоёр туйлт тогтолцооноос олон улсын харилцааны олон туйлт бүтцэд шилжсэн бөгөөд энд Орос, Хятад хоёр өөрсдийгөө голлох тоглогч биш юмаа гэхэд чухал орон хэмээн үзэж байгаа юм” гэж тэр мэдэгдээд, энэ нь "нөлөөлөх боломжгүй түүхэн үйл явц юм” гэж хэлсэн байна.

АНУ-ын шинэ засаг захиргааны үед Орос, АНУ-ын харилцаа хэвийн болж, оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах нь тун эргэлзээтэй юм гэж Оросын ГХЯ-ны тэргүүний орлогч Сергей Рябов мягмар гарагт мэдэгдсэн юм. Оросын тал угтаа дайсагнасан чиг бодлоготой тулгарах болов уу гэж тэр хэлжээ.

Орос улс америкийн шинэ ерөнхийлөгч сонгогдсоны дараа Вашингтоны засаг захиргаатай харилцах "бодит бодлогод” бэлэн байх болно гэж ерөнхийлөгчийн байгаль хамгаалах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч бөгөөд ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн асан Сергей Иванов аравдугаар сарын 24-нд мэдэгдсэн юм. АНУ-ын сонгуулийн кампанит ажлын явцад Оросын талаар сөрөг мэдэгдэл хийж байгаа ч, эцсийн дүнд америкийн прагматик бодлого давамгайлна гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлсэн байна.

АНУ сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад ашиглах гэхдээ Оросыг дайсан хэмээн үзэж байна гэж Владимир Путин аравдугаар сарын 16-нд мэдэгдсэн юм. АНУ-ын дотоодын асуудлаас олон нийтийн санаа бодлыг хөндийрүүлэхийн тулд ингэж байгаа хэрэг гэж оросын төрийн тэргүүн хэлсэн байна. Шинэ ерөнхийлөгч сонгогдсоны дараа Орос, Америкийн харилцааг сэргээж чадна гэдэгт найдаж байгаагаа тэрээр бас илэрхийлжээ.

С.Инда

bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler