|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн хамгийн баян хүүхэдтэй танилцаарай

Дэлхийн хамгийн баян хүүхэдтэй танилцаарай

 

Манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг Марк Цукерберг гэр бүлийн амьдрал зохиосноос хойш орон гэртээ болсон баярт үйл явдлыг заавал Нүүрномдоо бичдэг уламжлалтай болсон. "Facebook" компанийг үндэслэгч Марк Цукерберг энэ удаа охиныхоо тухай өгүүлжээ. 

"Охин маань анхны үгээ хэллээ. Макс бол Бистэд дуртай. Тэр нохой гэж хэлсэн шүү" гэж Цукерберг өөрийн хуудсандаа бичжээ. Дашрамд дурдахад Цукербергийн охиныг Максима буюу Макс гэдэг билээ. Харин тэдний нохойг Бист гэж нэрлэдэгийг та бүхэн ойлгосон байх. 

Нэмж өгүүлэхэд, Марк Цукерберг Нүүрномоо нээхээс бүр өмнө гэргий Присцилла Чантай танилцжээ. Тэд танилцаад 9 жилийн дараа буюу 2012 онд гэрлэж, өнгөрсөн жил охинтой болсон билээ. 3 удаа үр зулбаж байсны эцэст тэд ийнхүү анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн. Ингэхэд Макс хэнийг нь дуурайсан юм шиг харагдаж байна?

Дэлхийн хамгийн баян гэр бүл Марк, Силла нар хүүхэдтэй болсондоо маш их баярлаж "Facebook" компаний 99%-ийг буяны үйлст зарцуулахаа амласан билээ. Тодруулахад, тус компаний үнэ 45 тэрбум доллар.

www.mnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler