| |
Видео
Шинэ мэдээ
Цукербург охиноо гайхуулав
Фэйсбүүк
сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербургийн гэргий Присцилла Чан
өнгөрсөн сарын сүүлээр амаржиж, охинтой болсон билээ. Хос охиноо Максим
Чан Цукербург хэмээн нэрлэсэн гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан
мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр Цукербург охинтойгоо авахуулсан зургаа
фэйсбүүктээ нийтлээд "Харах тусам хайр хүрэх юм. Өнөөдрөөс охиноороо
гоёх болно. Эцэг байхын жаргалыг мэдрэх сайхан байна. Өдөр бүр охиноороо
гайхуулах болно. Өнөөдөр ч гэсэн охиноо та бүхэнд гайхуулахыг хүслээ.
Эцэст нь эхнэрийн минь биеийн байдал сайн байгаа” гэж бичжээ.
Хос мөн охиндоо зориулан Пули гэх нохой худалдан авсан байна. Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагчийн нийт хөрөнгө 45 тэрбум ам.доллар. Тэрбээр нийт хөрөнгийнхөө 99 хувийг хандивлахаар болсноо мэдэгдсэн юм.
Цукербург "NBS” телевизэд "Би охиныхоо төлөө энэ бүхнийг хийлээ. Тэр минь ухаан орсныхоо дараа ааваараа бахархаж, миний хийсэн зүйлийг хүндлэх болно” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг