|
Видео

Шинэ мэдээ

ДЭМБ чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриаллаа

ДЭМБ чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриаллаа

 

Өчигдөр буюу Мягмар гараг нь дэлхийн таргалалтын эсрэг өдөр байсан бөгөөд үүнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага уриалга гаргажээ.

НҮБ-ын харьяа тус байгууллага улс орнуудыг чихэрлэг ундааны татварыг нэмэх бодлого явуулахыг зөвлөсөн байна. Үүнд хийжүүлсэн ундаанууд, спортын ундаанууд, мөн 100 хувь жимсний шүүс ч багтаж байгаа аж.

ДЭМБ-ын мэдэгдэлд 1980-2014 оны хооронд дэлхий дахинд илүүдэл жинтэй хүний тоо хоёр дахин нэмэгдэж, нийт хүн амын 40 орчим хувь нь таргалалттай байгааг дурдсан байна.

Тэдний зөвлөснөөр зах зээлд байгаа чихэрлэг ундааны жижиглэнгийн үнийг 20 орчим хувиар нэмэгдэхээр татвар тогтоож өгвөл хэрэглээ хэвийн хэмжээнд хүрнэ гэж тооцоолжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр одоо чихэрлэг ундааны хэрэглээгээр АНУ тэргүүлдэг цаг үе өнгөрч, харин Чили, Мексик улсууд тэргүүлж эхэлсэн байна. Мөн Хятад, Сахарын өмнөд хэсгийн Африкийн орнуудад хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг дурджээ.

Чили, Аргентин, Алжирт зэрэг орнуудын өсвөр насныхны таван хүн тутмын гурав нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг бол АНУ, Европт 20­-40 хувийн хооронд байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler