| |
Видео
Шинэ мэдээ
Нью-Йоркийн "Эрх чөлөөний цамхаг"
2001 оны есдүгээр сарын 11-ний АНУ-ын Нью-Йорк хотноо болсон аймшигт халдлагаар сүйрсэн ихэр цамхагийн туурин дээр энэхүү 541.3 метрийн өндөртэй, 104 давхар "Эрх чөлөөний цамхаг" хэмээн олонд нэрлэгдсэн "Нэг дэлхий" худалдааны төвийн барилга оршдог.
Энэ цамхаг нь АНУ-ын хамгийн өндөр барилгад тооцогдож байгаа юм. Барилга найман жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.долларын өртгөөр бүтжээ. Манхеттэний шинэ гоо үзэсгэлэн болсон энэ барилгыг 2006 онд барьж эхэлсэн бөгөөд 2014 оны сүүлчээр ашиглалтад оруулсан юм.