| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхийн хамгийн өндөр тавцант цамхаг ашиглалтад орлоо
Өчигдөр Их Британий Брайтон хотноо дэлхийд хамгийн өндөр тойрог хэлбэртэй тавцан бүхий цамхаг ашиглалтанд ороод байна. "london Eye" буюу алсыг харагч бүтээгчид энэхүү хөдөлгөөнт тавцанг бүтээсэн юм. Эндээс Ла Маншийн хоолойноос гадна хотыг бүхэлд нь харах боломжтой.
Дугуй хэлбэртэй энэ талбай 200 хүний багтаамжтай бөгөөд 138 метрийн өндөрт ган баганаар секундэд 0,4 метрийн хурдтайгаар гардаг байна. Ийм нислэг өдрийн цагаар 20минут, оройн цагаар 30 км үргэлжилдэг байна. Харин цамхагийн нийт өндөр нь 162 метр бол хөдөлгөөнт талбайн диаметр нь 18 метр, жин нь 93 тонн юм байна.
Энэ тавцант цамхагийг гэр бүлийн 2 болох архитекторч Жулия Барфилд, Дэвид Маркс нар бүтээжээ. Тэд энэ шинэ төсөл дээр 13 жилийн туршид ажиллажээ. i360 нэртэй тавцант цамхагийг бүтээхэд 46 сая фунт стерлинг зарцуулсан байна.