|
Видео

Шинэ мэдээ

98 ИРГЭНИЙГ УГААРТАХААС АВАРЧЭЭ

98 ИРГЭНИЙГ УГААРТАХААС АВАРЧЭЭ

 

Өчигдөр 19:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.


Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.

Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган НЯТТТ-ийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна.

Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler