|
Видео

Шинэ мэдээ

Алсран холдож буй АНУ, ОХУ-ын харилцаа

Алсран холдож буй АНУ, ОХУ-ын харилцаа

 

АНУ-тай цөмийн болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн даваа гаригт АНУ, ОХУ-аас дипломат харилцаагаа тасалж буйгаа зарласан. Тэрбээр энэ шийдвэр хялбар байгаагүйг онцолж, ОХУ хэлсэн үгэндээ хүрэхгүй байгааг шүүмжилсэн. Энэ нь ОХУ-ын зүгээс АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой плутонийг устгах хөтөлбөрийг зогсоосноос болжээ. 2010 онд сунгаж байсан гэрээний дагуу АНУ болон ОХУ нь тус бүр 17 мянган ширхэг цөмийн хошуу үйлдвэрлэхэд хүрэлцэхуйц 34 метр тонн плутонийг устгах ёстой байв. Гэвч өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус хөтөлбөрийг зогсоох зарлиг гаргасан аж. Үүний дараа Жон Керри Сирийн асуудалд ОХУ -тай ярих яриа байхгүй хэмээн шийдэмгий мэдэгдсэн.

 

Мөн Сири дэх гал зогсоох хэлэлцээрийг хянаж буй АНУ болон ОХУ-ын хамтарсан тагнуул, цэргийн ажиллагааны төвөөс Вашингтон цэргээ эргуүлэн татна гзж Жон Керри мздэгдсэн юм.

 

Үүний хариу болгон Владимир Путин ч гэсэн АНУ-тай хийсэн гал зогсоох хэлэлцээгээ цуцалж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ-тай байгуулсан цөмийн эрчим хүч болон эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухааны суцалгаа хийх тухай хамтын ажиллагааны гэрээгээ цуцаллаа гэж ОХУ-ын Засгийн газар мэдэщэв. АНУ-ын зүгээс ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь гзрээнд тусгагдсан хамтын ажиллагааны чиглэлд шууд нөлөөлсөн учир ийм алхам хийж байна гэж уг мэдлдэлд дурджээ. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг цуцалснаар хоёр улсын хооронд ямар ч хамтын ажиллагаа байхгүй болж байна хэмээн хэлж болох юм.

 

2013 оны есдүгээр сарын 16-нд Австрийн Вена хотод байгуулсан уг гэрээнд цөмийн эрчим хүчийг энхийн эорилгоор ашиглахад ОХУ, АНУ хоёр шинжлэх ухаан, техникийн чиглэлээр хамтран ажиллана гэж заасан байна. Мөн АНУ-ьш Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамхтын "Оросууд Сири дэх гал зогсоох арга хэмжээг тасалдуулсан” гэх мэдэгдлийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгерсөн лхагва гаригг хийсэн хэвлэлийн бага хурльш үеэр "Сонгуультай холбоотой хий хоосон үгс” хэмээн тодорхойлов. Хэвлэлийп бага хурлын үеэр Песнов хэлэхдээ "АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хий хоосон, ач холбогдолгүй мэтгэлцээнүүд энэ өдрүүдэд болж байна. ОХУ-д одоо ч, ирээдүйд ч үүнтэй хутгалдах сонирхол байхгүй.

 

Хэдийгээр Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросыг хөзрийн гол мод мэт ашиглаж, манай Ерөнхийлөгчийг гол сэдвээ болгон сонгуулийн кампанит ажилдаа таган оролцуулж байгаа ч бүх зүйл тодорхой бөгөөд тайлбарлаж болохуйц байна” гэв. Ийнхүү хоёр их гүрний харилцаа жижиг сажиг зүйлсээс болон улам хүйтэрсээр байна.

 
 
Ц.Даваасамбуу /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.