|
Видео

Шинэ мэдээ

С.Баярцогт хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэн дэмжиж, зөвшөөрсөн тул холбогдох хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж байгааг хууль санаачлагч танилцууллаа.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай конвенцийн зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг хангах, тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын эсрэг үр ашигтай хамгааллыг бий болгох, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгаж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангахад оршиж байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler