| |
Н.Батбаярыг зүрхний хүнд өвчинтэй учир саатуулах боломжгүй болжээ
"Чингис”, "Самурай” бондын хөрөнгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан шамшигдуулсан, үргүйдүүлсэн асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарын хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай өмнө мэдээлсэн.
Мөрдөн байцаалтын явцад Н.Батбаяр нарыг Засгийн газрын тогтоолыг өөрчилж, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан байж болзошгүй баримт илрээд байгаа аж. Тиймээс тэднийг саатуулан шалгах шаардлага гарсан байна. Гэвч Н.Батбаяр "зүрх муу” гэх шалтгаанаар саатуулагдахаас татгалзаж, гадуур байцаагдах хүсэлтээ ирүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Ер нь албан тушаалаа ашиглаж, төсвийн хөрөнгөөс завших болохоор эрүүл байдаг мөртлөө яг хариуцлага тооцох гэхээр эрүүл мэндийн асуудалтай болчихдог жишгээр бондын хөрөнгийг шамшигдуулсан нөхдүүд явж байх шиг.
Эндээс төрд түмнээ төлөөлөх гэж буй эрхмүүдийг нэн тэргүүнд эрүүл мэндийн үзлэгт оруулж баймаар санагдав. Ингээд цоо эрүүл хүмүүсийг төрийн түшээдээр ажиллуулж, дараа нь ямарваа нэг асуудал гарахад хүндрэл учрахааргүй болж байна. Ийм арга хэмжээ авдаггүйгээс болоод яг хариуцлага тооцох гэхээр "өнөө маргаашгүй болчихсон” мэт хүмүүс байх юм. Н.Батбаяр шиг шүтлэгтэй, сэргэлэн цовоо, эрүүл хүн байхгүй мэт л харагддаг байв. Гэтэл шалгаж, саатуулах болтол хиймэл зүрхтэй байсан гэх нь холгүй үлгэр зохиогоод мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаад яваад бололтой юм.
Эд ч ингээд өнгөрч. Цаашид л төрийн түшээдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цоо эрүүл хүнд л төр жолоодох эрхийг өгч байя. Дараа нь хариуцлага тооцоход ч амар.
Шар хүү
Үндэстэн агентлаг