|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар цагдаад очих боломжгүй гэжээ

Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар цагдаад очих боломжгүй гэжээН.Энхбаярыг эмчилж байгаа БНСУ-ын эмч нараас манай цагдаагийн байгууллагад албан бичиг, тайлбар ирсэн бололтой. Уг бичигт Н.Энхбаярын өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай. Хэрэв эмчилгээг тасалвал амь насанд нь халтай гэсэн утгатай гэсэн яриа шаргал ордноор тарж байна. Уг мэдээлэл үнэн бол Н.Энхбаярын эмч нар цагдаад албан тоот, тайлбар илгээсэн гэдэг эргэлзээтэй. Хэрэв илгээсэн бол Н.Энхбаяр эмч нараараа дамжуулан өөрийн эрүүл мэндийнхээ талаар тайлбар илгээсэн байж болох юм.


Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эмчилгээтэй байхад нь эх орондоо дуудаж ирүүлэх шаардлагагүйгээр асуудлыг шийдвэрлэж болно гэж хуулийнхан эрх баригчидтай ойлголцож байгаа бололтой. Хэрэв ингэж шийдвэл Н.Энхбаяртаа ч, МАХН-даа ч, хуулийн байгууллагадаа ч хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler