|
Видео

Шинэ мэдээ

"Чингис", "Самурай" бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг ойрын өдрүүдэд тогтоож, Хөгжлийн банкны "НО"-г АТГ илрүүлэх үү

"Чингис", "Самурай" бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг ойрын өдрүүдэд тогтоож, Хөгжлийн банкны "НО"-г АТГ илрүүлэх үү

 

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэллээ. Тэд бондын зарцуулалттай холбоотой асуудлуудаар Хөгжлийн банкны удирдлагуудыг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

 Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. "Фортуна" Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. 

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр явж байсан билээ. Тэгвэл ямар ч байсан АТГ-аас бондын зарцуулалтын хяналт тавьж түүнийг захиран зарцуулж байсан албан тушаалтнууд, эрх бүхий байгууллагуудыг ийнхүү шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жилүүдэд "Чингис", "Самурай" бондуудтай холбоотой олон тааггүй мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан билээ. Мөн өнгөрсөн жил УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийж маш олон зөрчил илэрүүлсэн байдаг.

Бондын зарцуулалтад судалгаа хийсэн ажлын хэсгийн хурал дээр хэн юу хэлсэн гэдгийг энд

Ер нь Хөгжлийн банкны албан тушаалтнуудын цалин хэт их, бондын зарцуулалтуудын талаарх тайлан нууц байсаар ирсэн нь нийгэмд маш том хардлага төрүүлдэг. Тиймээс АТГ-аас бондын зарцуулалт болон Хөгжлийн банкны асуудлуудыг шалгаж шийдвэрлэж буй нь цагаа олсон алхам болж байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.

Г.Лхагваа Zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler