|
Видео

Шинэ мэдээ

ХҮҮГ УТАСНЫ ЦЭНЭГЛЭГЧЭЭР БООМИЛЖЭЭ

ХҮҮГ УТАСНЫ ЦЭНЭГЛЭГЧЭЭР БООМИЛЖЭЭ

 

Долоохон настай хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэрэг Дорнод аймагт саяхан гарчээ. Захиалагч, гүйцэтгэгч аль аль нь хоёрдугаар ангид сурдаг жаалхүү өөрийгөө боомилон амиа хорлосон болгож төөрөгдүүлсэн ч Дорнод аймгийн цагдаагийн ажилтнууд эл хэрэг тун ноцтой захиалгат аллага болохыг тогтоожээ.

 

Талийгаач хүүгийн эцэг Ц нутгийнхаа С гэгч эмэгтэйтэй гэрлэхээс татгалзсан нь хүүг хөнөөх шалтгаан болсон гэж хэрэгтэн эмэгтэй мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. "Хүү маань байгаагүй бол чамтай гэрлэх л байлаа” гэсэн үгний төлөө С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч, хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн байна. С нь өөрөө нэг ой өнгөрч буй нялх хүүхэдтэй ажээ.

Хэргийн захиалагч С-ийг аймгийн Цагдаагийн газарт саатуулан шалгаж эхэлжээ. Гүйцэтгэгчийг ч мөн баривчлан саатуулсан байна.

Хүүг гар утасны цэнэглэгчний утсаар боомилон хороосон байжээ.

Хүүгийн эцэг Ц-гийн хувьд өмнө нь танхайн хэргээр ял эдэлж байсан нэгэн гэнэ. Тэрбээр эхнэрийнхээ нүдийг гэмтээж, сохолсоны улмаас өмнө ял сонссон бөгөөд шоронгоос гарч ирээд мал маллан амьдарч, ахуй амьдралаа өөд татах гэж хичээн зүтгэж байсныг нутгийнхан нь өгүүлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler