|
Видео

Шинэ мэдээ

Хүүг нь аварсан эмчийг их зантай арын хаалганы гэж орилж байсан эцгийн сонссон аймшигт үг

Хүүг нь аварсан эмчийг их зантай арын хаалганы гэж орилж байсан эцгийн сонссон аймшигт үг

 

Энэхүү болж өнгөрсөн түүхийг цөөхөн хүн мэддэг гэнэ. Саяханаас эхлэн цахим сайтуудаар тархаж олон хүнд хүрж эхэлжээ. Нэгэн жижиг тосгонд автомашины ноцтой осол гарчээ. Авто ослоос болж нэг хүү үхлийн ирмэг дээр ирсэн байна. Хүүгийн эцэг яаралтай тусламж гуйн хажуугаар нь зөрж өнгөрсөн жолооч нараас хүүтэй нь хамт эмнэлэгт хүргэж өгөхийг гуйж байв. Ашгүй нэг сайн санаат жолооч тааран орон нутгийн эмнэлэгт хүргэж өгчээ. Хүүгээ тэвэрсэн эцэг эмнэлэгт орж иртэл сувилагч нь л байсан байна. Эмч чинь хаана байна миний хүү үхэх гээд байна хэмээн орилж байв. Сувилагч: Эмч одоохон ирнэ та тайвшир гэж хэлж байсан ч тайвширч суух сөхөө байсангүй. Эцэг хүүтэйгээ эмнэлэгт ирсэнээс хойш 10 гаран минут өнгөрөөд байв. Удалгүй мэс заслын эмч эмнэлэгийн хаалгаар гүйн иртэл хүүгийн эцэг хашгирч эмч рүү дайран чи чинь эмч юм уу юу юм. Энд хүн үхэх гээд байна. Хэмээн уурлав.

Мэс залсын эмч инээмсэглэн: Уучлаарай. Би чадах бүхнээ хийх болно. Хүүг чинь аврах болно. Гэж хэлээд мэс заслын өрөөнд хүүг нь аваад оров. 

Удаан хугацааны мэс засал амжилттай болж мэс заслын өрөөнөөс сувилагч гарч ирээд баяртай мэдээг эцэгт нь дуулгахад. 

Хүүгийн эцэг: Танай энэ мэс заслын эмч чинь ийм их зантай юм уу эсвэл арын хаалганы хүн юм уу? гэж уцаарлангуй хэллээ.

Сувилагч: Чичирсэн хоолойгоор: Манай эмнэлэгийн ганц урдаа барьдаг эмч байгаа юм. Түүний хүү автомашины ослоос болж нас барсан. Чиний хүүхдийг аварч амьдрал бэлэглэхийн тулд хүүгийнхээ оршуулгыг орхиод ирсэн. Мэс засал амжилттай болсон. Эмч маань хүүхдээ оршуулахаар явсан гэж хэлэв. 


/ Орчуулга: ETOP.MN /

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler