| |
Видео
Шинэ мэдээ
Ихэр нярайгаа хөнөөхийг завджээ
Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 27
настай Г.А гэх эмэгтэй 25 хоногтой хоёр ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн
усанд живүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ.
Тэрбээр
сувилалд нөхөртэйгөө хамт хэвтэж байсан аж. Нөхрөө түр гарах хойгуур ийм
үйлдэл хийсэн гэнэ. Тухайн үед эмнэлэгийн эмч, сувилагч нар сувилуулж
буй хүүхдүүдээ эргэж яваад Г.А-гийн эл үйлдлийг харж, болиулжээ. Тэд
хүүхдүүдийн амийг аврахын тулд 30 гаруй минут яаралтай тусламж үзүүлсэн
байна. Үүнийхээ дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ.
Ихрүүдийн
нэгийнх нь бие хэвийн болсон ч, нөгөө нь төдийлөн сайжрахгүй байгаа тул
ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Сэжигтэн Г.А "Энэ
хүүхдүүдийг өсгөх надад хэцүү санагдсан” гэж ярьсан гэнэ.
Эх сурвалжийн
мэдээлснээр сэжигтэн эмэгтэй ар гэрийн нөхцөл бололцоо сайн, эцэг
эхийнхээ гэрт хамт амьдардаг аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
91.1-д зааснаар хэрэг үүсгэн, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст
шалгаж байна. Одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид
саатуулаад буй юм.
Эх сурвалж: