| |
Видео
Шинэ мэдээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн судалгаа хийнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Дэд бүтэц хариуцсан орлогч дарга П. Баярхүүгээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдан орон сууцанд орж чадаагүй, түрээсийн орон сууцанд амьдарч буй хохирсон гэх 366 өрхийн иргэдтэй уулзаж хүндрэл асуудлуудыг сонсож шийдвэрлэх гарцыг хэлэлцэж байна.
Энэхүү ажлын хэсэг нь газар дээр нь явж иргэд төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж хохирсон иргэдийн асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид гэр хорооллыг хэрхэн дахин хөгжүүлэх төлөвлөгөөг судлан боловсруулж боловсруулсан саналаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод танилцуулах юм байна.