| |
19-тэй бүсгүй хардалтаас үүдсэн аллагын золиос болжээ
Өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын Хьюстон хотод Кэндра Чайлдс гэх 19 настай ээж буудуулан нас баржээ. Энэ хэрэг найз залуугийнх нь экс найз охин талийгаачийг заналхийлснээс үүдсэн гэнэ.
Найз залуу нь түүнийг унтлагын өрөөндөө үхчихсэн байхыг анх олсон юм.
Цонхоор хэд хэдэн удаа буудсаныг гэрчүүд цагдаа нарт хэлжээ. Цагдаагийнхан сэжигтнийг машинаар хоёулаа явсан бөгөөд халзан толгойтой, хар арьстай эрэгтэй хэмээн ам зургийг нь гаргаад байгаа юм.
Энэ хэрэгт цочирдсон хамаатан саднууд нь түүнийг ийм зүйл хүртэх ёстой хүн биш гэжээ.
Хоёр настай охиноо орхиод одсон бүсгүйн төрсөн өдөр яг маргааш нь тохиох гэж байжээ. Талийгаач Walmart дэлгүүрт кассчин хийдэг байсан аж.
Харин лхагва гаригт твиттерт ”#RIPKendra” үг трэнд болсон бөгөөд нэгэн хэрэглэгч "Зүрх шимшрэхгүй байхын аргагүй. Тэр дөнгөж 20-той. Хардалт бол бодитой юм” хэмээн бичжээ.
У.Сондор
Эх сурвалж: Breakingnews.mn