|
Видео

Шинэ мэдээ

103-ын дарга бэлгийн дарамт үзүүлж байсан ажилтнаа халжээ

103-ын дарга бэлгийн дарамт үзүүлж байсан ажилтнаа халжээ

 

Эмнэлгийн ажилтнуудын ёс зүйг шороотой хутгаж, нас залуу эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамтад өртүүлсэн нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дарга Ц.П нь тус ажилтнаа өнгөрсөн сард ажлаас нь халжээ. Тэрбээр ажлаас халсан үндэслэлээ "НЯТТ 103 төвд халдварт өвчин судлалын эмчийн орон тоо байх шаардлагагүй" гэж тайлбарласан байна. Хэрэг явдлыг эргэн сөхвөл: Яаралтай тусламжийн төвийн халдвар судлалын эмчээр ажиллаж байсан О гэгч эмэгтэй өнгөрөгч дөрөвдүгээр сард байгууллагынх нь дарга уушийн газар дуудаж ажилд авсных нь хариуд өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг тулгасан талаар нийтэд мэдээллэж байсан. Эмэгтэйд архи шахан уулгаж, хөх, өгзөгийг нь барьж, хөдөө хамт явахыг тулгахад нь хүнд цочролд орсон эмэгтэй нөхөртөө мэдэгдэж хэрэг явдал нийтэд ил болсон. Энэ мэт эмэгттэй ажилчдаа уушийн газарт ажлын бус цагаар дуудаж ажилд авсныхаа хариуг төлөхийг шаарддаг даргад салбараас нь төдийгүй цагдаагийн байгууллагаас ч хариуцлага тооцоогүй өнгөрчээ.

Гэтэл Монгол Улсын Эрүүгийн Хуулийн Тусгай  ангийн 125 дугаар зүйлд зааснаар "Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах" гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэм буруутай үйлдэл юм. Тодруулбал: Монгол Улсын Эрүүгийн Хуулийн Тусгай  ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д "Хүсэл зоригийнх нь эсрэг ... хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан. Хуулинд ингэж заасаар байтал ёс бус үйлдэл гаргаж хууль зөрчсөн даргад сахилгын шийтгэл ч оногдуулалгүй өнгөрч нэр хүнд сэтгэл санаагаараа хохирсон эмэгтэйг эцэст нь ажилгүй болгож хохироосон хэний үүрэх хариуцлага вэ? Хүний эрхийн комиссоос хийсэн судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтын 70 хувь үйлдлээр, 30 хувь үгээр илэрдэг байна. Харин Монгол Улсад 2 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад ордог гэсэн судалгааны дүн байдаг ажээ.

Эх сурвалж: Tug.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.