|
Видео

Шинэ мэдээ

Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалт зөрчжээ

Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалт зөрчжээХууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн санаачилсан хууль болон журмын эсрэг ажиллах боллоо. "Баривчлах, цагдан хорих дотоод байрны” журмыг тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сард баталж байжээ. Гэвч тэр журмаа өнгөрсөн сарын 31-ны өдөр зөрчсөн байна.

Түүний баталсан журмын дагуу бол сэжигтэн этгээдтэй уулзахдаа заавал шалгаж буй байцаагчаас нь зөвшөөрөл авах ёстой аж. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчин, албан тушаалаа ашиглан Л.Гансүхтэй уулзсан. Ийнхүү хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчиж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж АТГ-аас үзэж болохоор хэмээн мэдээлсэн нь бий.

Эрүүгийн хуулийн 245.2-тхэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах, энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler