|
Видео

Шинэ мэдээ

М.Энхболдын бас Ж.Эрдэнэбатын үг биеллээ олох уу?

М.Энхболдын бас Ж.Эрдэнэбатын үг биеллээ олох уу?

 

Энэ долоо хоногт ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Спикер хэлэхдээ 12 хоногийн хугацаанд төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж шийдвэрлэлээ гэж байна. Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа, юуны өмнө  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа хэмээн тодотгож байна.

 

Ямартаа ч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн нь мэдээж. Гэхдээ засгаас оруулж ирсэн олон асуудлууд улстөрийн шийдвэрээр буцаагдсан. Эрх баригчид үүнийгээ ард түмнээ сонссон алхам гэж тайлбарлаж буй. Тэгэхээр засаг эхэндээ бол ард түмнээ мэдрээгүй, сонсоогүй, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг бодлогуудыг оруулж ирж гэж ойлгогдохоор байгаа.  Мөн М.Энхболд хэлэхдээ "Ирэх 4 жилийн бидний үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнийн хамаарлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, өсөлтийн суурийг хангах, улмаар эрчимжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэгдэх болно. Эдийн засгийн хямралыг даван туулахад 2016 онд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүү, өрийн талаар баримтлах бодлогоо мөн тодорхойллоо.

Дунд хугацаанд төсвийн нөхцөл байдлыг сайжруулан, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2020 оноос алдагдалгүй байх зорилтыг дэвшүүлээд байна.Хэдий өндөр, шахуу зорилт хэдий ч үүссэн нөхцөл байдал ингэж ажиллахыг биднээс шаардаж байна.”гэсэн.

 

Тэгвэл Ерөнхий сайд юу өгүүлснийг ишлэн хүргэж байна. Тэр хэлэхдээ "Засгийн газраас өргөн барьсан хөтөлбөрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцэх явцад гишүүд идэвх, санаачилгатай оролцож, хөтөлбөрийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлт, найруулгын өөрчлөлт хийх саналуудыг гаргасан. Эдгээр саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар нарийвчлан хэлэлцээд нийт 72 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг УИХ-ын чуулганд оруулан санал хураалгасан.

 

Хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, төслийг Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон төрөөс баримталж буй урт дунд хугацааны бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах талаар үнэтэй санал бодлоо илэрхийлж хөтөлбөрийн төслийг улам сайжруулахад хувь нэмрээ оруулсан УИХ-ын нийт гишүүддээ талархал илэрхийлье.

Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан, гадаад худалдаа, экспортын орлого буурсан, төсвийн зарлагыг хэмнэх шаардлагуудтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдах зэрэг хүндрэл бэрхшээл учирч болзошгүй байна.

 

Засгийн газрын зүгээс эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлэн макро эдийн засгийн тогтворжилтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна.

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд макро эдийн засгийн болон гадаад зах зээлийн орчин төдийлөн тааламжтай бус байгаа өнөөгийн нөхцөлд бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ, Засгийн газар, Монголбанк төдийгүй хувийн хэвшил, олон нийт, ард иргэдийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал юм.

 

"Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ойрын хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа бид шуурхайлан орох болно.

Монгол Улсын Засгийн газрын хувьд ирэх 4 жилд улс орныхоо нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зорилтууд тодорхой боллоо.Монгол улстай хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагууд, түншлэгчид, Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид болон Монгол улсын бизнесийн орчныг сонирхон ажиглаж байгаа шинэ хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын зорилт нэн тодорхой байх нь чухал юм.

Иймээс бид бодлого зорилтоо гадаад түншүүд, хөрөнгө оруулагчид, гадаад зах зээлд байгаа Монгол улсын Засгийн газар,

 

Хөгжлийн банкны үнэт цаасыг худалдан авсан байгууллагууд, худалдан авагчдад эдгээр мэдээллийг шуурхай хүргэх, сурталчлах арга хэмжээг авахаар төлөвлөсөн.Монгол орноо хөгжлийн шинэ шатанд гаргаж, хүний амьдрах тааламжтай орчин нөхцөлийг бүрдсэн, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан, тогтвортой хөгжил бүхий улс орон болгон хөгжүүлэхийн төлөө Хамтын хүч, хүсэл зорилгоо нийлүүлэн зүтгэхийг төрийн, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, нийт ард иргэддээ уриалж байна.”гэсэн юм.

 

Тэгэхээр одоо эрх баригчид цаашид хэрхэн ажиллахыг харах үлдэж байна.

 

 

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler