|
Видео

Шинэ мэдээ

Хүрэн манжингийн ач тус

Хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их. Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.
 
adbc36c7f4ac9e90big
Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна ашигтай нянгууд тэрхүү бодист ордог байна. Энэ нь судасны ханыг цэвэрлэж, цус ны эргэлтийг сайжруулдаг аж. Эрдэмтэд судалгаандаа 70-аас дээш насныхныг хамруулан хэдэн сарын турш өглөө бүр хүрэн манжингийн аяга шүүс уулгахад хөгшчүүдийн даралт тогтворжиж, ой тогтоолт нь илт сайжирсан гэнэ.
 
94b0e939e0157b53big
 
 
Судалгаанд хамрагдсан хүмүүс өмнө нь их мартамхай болж байгаагаа дуулгасан бол шүүс ууснаас хойш зарим дурсамж нь хүртэл сэргэсэн гэжээ. Сонирхуулахад, түүхий хүрэн манжингийн шүүсэнд төмөр, В аминдэм, кальци, магни, кали, иод ихээр агуулагддаг.
 
Улаан манжингийн шүүс бэлтгэх арга:
 
Эхлээд хүрэн манжингаа халислаж 1 литр усанд 4 хуваан хийж,  20-25минут буцалгана. Дараа нь хүрэн манжингаа шүүж авч саванд хийнэ. Хүрэн манжингаа хаяхгүйгээр оройн хоолондоо хэрчиж хийж болно. Гэхдээ шүүс гаргаж авсан хүрэн манжингаа 1 хоног л байлгаж  хоолонд хэрэглэх  хэрэгтэй. Гаргаж авсан шүүсээ литрийн саванд хийж хөргөнө.Үүний дараа элсэн чихрээ хийж сайтар хутгана. Ингээд хүрэн манжингийн шүүс бэлэн болоо. Өөр нэг зүйл гэвэл та элсэн чихэр хийхгүй ч байж болно.
Анхааруулах зүйл: Та хүрэн манжингийн шүүсийг халуун дээр нь амсаж болохгүй.Учир нь халуун дээрээ хүчиллэг ихтэй бөгөөд шүүсний дээд хэсэгт химийн бодис тунарч байдаг.Хөрсний дараа дээр нь тунарсан хэсгийг халбагаар авч хаях хэрэгтэй.Та хүрэн манжингийн шүүсийг амны халбагаар ууж эхлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler