| |
Энэ өдрийн зурхай /2016.09.10/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 9. Санчир гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Төвөгтэй өдөр. Өнөөдөр зарим нэг зүйлс хойшлуулдаг, од эрхсийн цөөхөн тохиолдох нөлөө ирнэ. Олонхид нь өмнө болсон ярвигтай зүйлс дахин гарч ирэх болно. Та шударга байж чадах юм бол өөрөө асуудлыг хэрхэн зохицуулж байгаагаа хараад гайхах болно. Мөнгө болон хайр дурлалын асуудал тань тийм ч саадгүй явахгүй. Атаархал, сэтгэл хөдлөл хоёулаа чухал дүрд тоглох учир та үйл хөдлөл хийхээсээ өмнө бүтэлгүй болох эсэх хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Онцгой зорилго тань тогтмол бус цаасан ажлыг тань зогсоох болно.
Үхэр (4/20-5/20)
Цаг агаарын байдал тогтуун сайхан гэр бүлийн уур амьсгал ч халуун дулаан сайхан өдөр болж өнгөрнө. Өмнөх өдрүүдийн ажлын үр дүн, алдаа дутагдлыг дүгнэн ярилцахад цаг зав гаргах нь чухал. Ингэснээр ирэх өдрүүдийн ажлын болон хувийн амьдралд хийх аливаа зүйлдээ төлөвлөгөөг гаргаж чадах болно. Үр хүүхдэдээ аль болох их цаг зарцуул.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр од гаригийн нөлөөлөл тийм ч ивээлтэй биш байх бөгөөд даруухан байхыг зөвлөж байна. Үнэхээр итгэж болохоор сайн найз юм уу хамт ажиллагч чинь биш бол хувийн асуудлаар ярилцахаа хойш тавьсан нь дээр. Ямар нэг унших материал юм уу лаптопоо ойрхон авч явбал цагийг үр дүнтэй өнгөрөөхөд тус болно. Яг одоогоор чухал зүйлсээ олохгүй байх магадлал өндөр байна. Сэтгэл чинь маш эмзэг байх ба хайртай хүн чинь тоохгүй байгаа нь сэтгэлийг чинь шархлуулах болно. Өнөө орой болох нийгмийн үйл ажиллагаа хэцүү өдрийг чимэх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Та өөрийнхөө зөн совинг дага, гэхдээ буруу зуршилдаа эргэн орж болохгүй. Бусад хүмүүс өөр зүйл хэлж байсан ч зөн совин ямар замаар явахыг заана. Та хуучин зуршлаа сэргээвэл өглөөний дасгал болон хоолны цэсний хэв журам алдагдана. Сэтгэл санааны байдлаа нуудаг бол түүнийгээ ил гарга. Энэ нь амьдралд эерэг өөрчлөлт авч ирэх байх. Хичнээн зав чөлөөгүй байсан ч эрт унтахыг хичээгээрэй.
Арслан (7/23-8/22)
Бүтээлч өдөр. Од эрхэс танд бас нэгэн таатай өдрийг амлаж байна. Ажил эрхлэлт, бизнестэй холбоотой талбарт тун завгүй байна. Бизнесийн болон ажлын яриа хэлэлцээр амжилттай болох магадлал өндөр. Албан тушаал ахих алхам хийж буй хүмүүс хүлээж байсан сайхан мэдээ авна. Бусдын ашиг сонирхол, багийн гишүүдтэй хамтран ажиллах нь сэтгэлд нийцэх болно. Өнгөрсөн хугацаанд байгуулсан гэрээ чухал зорилгыг ойлгоход туслана.
Охин (8/23-9/22)
Хайртай хүндээ анхаарал тавих хэрэгтэй. Таны биеийн болоод оюуны хүч өндөр байх бөгөөд үүнийгээ та зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Хайр болоод эдийн засгийн тал дээр хайхрамжтай ханд. Зовж олсон мөнгөө хамгаал. Хөнгөмсөг байдал нь танд төвөг учруулна. Шинэ зүйл худалдаж авахын оронд хуучин зүйлсээ шинэчлэж ашигла. Таны олсон мөнгө банкны тооцоог багасгахад тусална. Ганц бие хүмүүс хүсэж байсан хайраа олно. Энэ нь танд баяр баяслыг авчирна.
Жинлүүр (9/23-10/22)
Бие бялдрын байдлаас таны амжилт хамаарна. Хэт их сууж ядаргаанд бүү ор. Биеэ бод. Янз бүрийн гимнастик оролд. Найз нөхөд, хамаатан садан, нөлөө бүхий хүмүүсийн тусламж хэрэг болно. Холын аянд гарахаас зайлсхий. Мөнгөний асуудал дээр анхааралгүй байснаар хангалуун байдал тань дордох болно. Амьдралаас ихийг шаардалгүй, таньд өгч байгаа зүйлийг нь шүүмжлэлгүй хүлээн сэтгэл ханамжаар дүүрэн байхыг хичээгээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Урам зоригоор дүүрэн өдөр. Хэдийгээр өнөөдөр бүхэлдээ төвөгтэй байдал асуудлаар дүүрэн биш өдөрч санаа зовох хэрэггүй гэсэн чиг хандлага зонхилох төлөвтэй байна. Эцэг эх болсон хүмүүсийн хувьд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлсээр аз жаргалыг мэдрэх ба энэ нь тэд нарт эерэг нөхцөл байдлыг өгч байгаа юм шиг мэдрэх болно. Өглөө орой төлөвлөсөн ямар ч нийгмийн уулзалт байсан сайхан цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Спортын авьяас чадвартай хүмүүс дараагийн хэдэн cap шургуу хичээллэж, бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Та өөдрөг байж, ажилдаа эрт явахыг хичээ. Олон зүйлийг амжуулж, тоомжиргүй хандсан найз нөхөдтэйгээ учраа ололцож, гэр бүлийн зарим асуудлаа шийдвэрлэхэд тааламжтай. Гэр орны тавилгын байрлал зэргээ шинэчлэх нь хөгжил дэвшлийг авч ирэх магадлалтай. Танд олон шинэ санаа орж ирэх ба сурах асуудлаа дахин сэргээх байх. Интернет танд хэрэгтэй бүхий л мэдээллийг өгч чадна. Мөн ийм зүйлийг хийж байсан хүмүүсийн туршлагаас суралцах хэрэгтэй. Найзад тань амьдрах газар хэрэг болж магадгүй, гэхдээ өөрийн тань амьдралын хэв маягийг бусниулахыг бүү зөвшөөрөөрэй.
Матар (12/22-1/19)
Идэвхтэй бүтээлч өдөр. Хайр дурлалын асуудал, өршөөл уучлал, мөргөл үйлдэх зэрэгт таатай. Өнөөдөр амин чухал шийдвэр гаргах хэрэггүй. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээнэ. Энэ өдөр удирдлагатайгаа эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэйгээ ажил хэргийн уулзалт зохион байгуулвал аз жаргал таныг дагалдана.
Хумх (1/20-2/18)
Хөгжүүлэх өдөр. Өнөөдөр таны хувьд зорилгодоо хүрэх сайхан боломж бүрдэж байна. Мөн найз нөхдийн хүрээгээ тэлэх таатай нөхцөл бүрдэж байна. Дотны хүнд тань таны тусламж хэрэг болох бөгөөд та чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Танд бусадтай хамтран ажиллах хүсэл тэмүүлэл байгаа цагт таны ажил үйлс сайхан бүтэх болно.
Загас (2/19-3/20)
Хувийн эд хөрөнгөө цоожтой саванд хадгалах нь хулгайчаас сэрэмжлэх арга байх болно. Их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй. Дээрэм хулгайд өртөх эрсдэл өндөр байна. Ихэнх хүмүүсийн хувьд хорвоо ертөнц дээр болж байгаа үйл явдлыг өөрөө оролцохгүйгээр ажиглах хүсэл төрөх болно. Харилцаа холбооны асуудалд нэмэлт анхаарал тавих хэрэгтэй. Өдрийн туршид хэд хэдэн будлиан үл ойлголцол гарч болох юм.