|
Видео

Шинэ мэдээ

Уул уурхай урагшилж эхлэсэн үү?

Уул уурхай урагшилж эхлэсэн үү?

 

Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 80 ам доллароос доош болтлоо унаад байсан бол сүүлийн 6н сард 80%иар 8 сард 40%иар өсч 140 ам долларт хүрээд байна. Монгол улсаас нүүр экспортлогч гол компаниудын нэг Winsway компани 2016 онд Монгол улсаас экспортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж 2.16 сая тоннд хүргээд байгаа юм.

Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өмнөх оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн Winsway энэ оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, 2 тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа мэдэгдсэн байна.

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХК уул уурхайн салбарын 3000 орчим ажлын байр зарласан бөгөөд  Эс Жи Эс Монгол ХХК,  Хишиг Арвин индустриал ХХК зэрэг уул уурхайн компаниуд сүүлийн саруудад олон тооны нээлттэй ажлын байруудыг зарлаад байгаа юм.

Түүхийн эдийн үнийн өсөлт цаашид тогтвортой үргэлжилж Эрдэнэс Тавантолгойн  1тн нүүрсийг 25 ам доллароор урт хугацаанд нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж менежментээ өөрчилж чадвал Монгол улс эдийн засгийн хямралыг давах боломж бүрдээд байна.

Эх сурвалжууд : Bloomberg Mongolia TV

                            Winsway Enterprises

                            Mongolianminingjournal.com

 

                      Н.Баяр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler