|
Видео

Шинэ мэдээ

“Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

 

“Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

 

Замын цагдаагийн газраас  үүрэг болгосны дагуу төв, орон нутгийн  замын цагдаагийн тасгийн албад  "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

 


"Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг "Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь иргэдэд амь насаа хамгаалах зөв хэвшлийг бий болгоход чиглэл болох юм.  Арга хэмжээ үргэлжлэлж байна. 

Улсын хэмжээнд зохин байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг замын цагдаагийн тасгийн албан хаагчид  амжилттай зохион байгуулж байна. Тэд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ фэйсбүүк, твиттер  зэрэг олон нийтийн сүлжээгээр уг аяны талаар мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм. 

Иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг ханган ажиллах нь цагдаагийн албан хаагчдын  эрхэм зорилго билээ. Тиймээс Замын Цагдаагийн Тасгийн албан хаагчид "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг иргэд рүүгээ чиглэсэн оновчтой аян хэмээн идэвхитэй зохион байгуулж байгаа аж.

35 дугаар зүйл. Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих
35.1. 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
35.2. Мотоцикл, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд

Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байгаа юм.

Хамгаалах бүсний хэрэглээ нь сүүлийн жилд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн үзүүлэлтээс харагдаж байгаа. 

Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлөөс харахад Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан нь хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй, энэ зөрчилд хяналт суларсантай холбоотой учир хамгаалах бүсний хяналтыг чангатгах хэрэгтэй байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler