|
Видео

Шинэ мэдээ

Г.Мандахнарангаа хадаг сүү бариад тосдоггүй юмаа гэхэд мартах учиргүй

Г.Мандахнарангаа хадаг сүү бариад тосдоггүй юмаа гэхэд мартах учиргүй

 

Монгол Улс Олимпийн медальтнуудаа угтан авсан баярт өдрүүд үргэлжилж  байна. Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяаг "Чингис хаан” олон улсын нисэх буудал гэр бүл, хамаатан садан, хамт олноос гадна Монголчууд баяр хөөртэйгээр угтан авсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр /2016.08.26/ олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг мөн л нисэх буудалд сүр дуулиантайхан угтаж авав. Ар гэр, хамаатан саднаас гадна ХХЕГ-ын удирдлагууд, Боксын холбооныхон алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтсан юм. Уг нь энэ өдөр дан ганц Д.Отгондалай биш монголчуудыг огшоож омогшуулж чадсан гавъяат тамирчин Г.Мандахнаран ч мөн адил эх орондоо адил цаг хугацаанд ирсэн юм. Гэвч гавъяат маань Д.Отгондалайгийн сүр хүчинд дарагдав уу, аль эсвэл холбооныхон, нутгийн зөвлөлийнхөн найз нөхөд нь хайхарсангүй юу нисэх буудлын доод давхраар гараад явжээ.

 

Монголын ард түмэн бахдам амжилт байгуулсан Д.Отгондалайгаар бахархах учиртай. Гэвч хүзүүндээ зүүж чадалгүй алдсан олимпийн хүрэл медальт Г.Мандахнарангаа яагаад хадаг сүү бариад угтаж болоогүй юм бэ. Үнэндээ энэ өглөө хэвлэл мэдээллийнхэн Г.Мандахнаранг Д.Отгондалайгаас дутахааргүй эрж хайж, түүнээр бахархаж байсан.

 

Г.Мандахнаран өөрөө гүйж ирээд ярилцлага өгөхгүй байлаа гэхэд хэвлэлийн хурал зарлаад сүр бадруулаад байсан Монголын Чөлөөт Бөхийн Мастеруудын Холбоо болон бөх тайлбарлагч С.Шижирбат нар хаачив. Хөтөлж ирээд ярилцлага өгүүлэх ёстой байлтай. Монголын ард түмэн бахархалт тамирчнаа цэнхэр дэлгэцээр ч болов харахыг, эх орондоо ирсэн сэтгэгдлийг нь сонсохыг хамгийн ихээр хүсч байгаа. Магадгүй хүний нутгаас сэтгэлдээ харуусал тээн гомдлын нулимстайгаар эх орон, ард түмнээ гэж  яаран ирсэн түүний урмыг хугалсан ч байж мэдэх. Ямартаа ч Монгол Улс, монголчууд түүнийг мартах учиргүй.


Х.ЦОМ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler