|
Видео

Шинэ мэдээ

Эвлэрлийн үйл явцад нэгдэж буй Сирийн суурингуудын тоо нэмэгдсээр байна

Эвлэрлийн үйл явцад нэгдэж буй Сирийн суурингуудын тоо нэмэгдсээр байна

 

Эвлэрлийн үйл явцад нэгдэж буй Сирийн суурингуудын тоо 429 болж нэмэгдлээ.  Өчигдөр  л гэхэд  Латакия мужийн 4, Хомсийн  4 суурингийн төлөөлөгчид  эвлэрлийн гэрээнд  гарын үсэг зуржээ. Энэ хооронд Эль Кунейтра, Эс Сувейда, Риф-Дамаск  мужууд дахь  зэвсэгт отрядуудын  хээрийн захирагч нартай гал зогсоох  дэглэмд нэгдэх  яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд байлдааны  ажиллагааг зогсоох нөхцлийг  хүлээн авч  биелүүлэхээ  илэрхийлсэн  зэвсэгт бүлэглэлийнхний тоо нэмэгдээгүй байна. Энэ  хооронд  лалын хэт даврагчдаас  чөлөөлөх тулаан  Алеппо  хотод болж байна.

НҮБ энэ тулааныг  48 цаг зогсоож  тус хотын  иргэдэд  хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж олгохыг шаардаж  байгаа.   ЮНИСЕФ-ийн төлөөлөгчдийн мэдэгдэж  байгаагаар  агаарын  бөмбөгдөлтөөс гадна  элдэв  халдварт  өвчнөөс үүдэн тус хотын хүүхэд багачууд олноороо амиа алдах аюул нүүрлээд  байгааг анхааруулсан. Мөн ОХУ-ын  батлан хамгаалахын яамныхан  НҮБ-ын  уриалгыг  дэмжихэд  бэлэн  байгаагаа илэрхийлсэн  байна. Тодруулбал, ирэх 7 хоногоос  48  цагийн туршид  гал зогсооход  бэлэн байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ НҮБ  ынхан   хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд  чиглэгдсэн  энэ алхмыг  сөргөлдөгч   бүх  тал  дэмжиж  байж үр  дүн гарна гэж  үзэж байна.  Одоогийн байдлаар Сирийн эрх баригчид ОХУ-тай хамтран  Алеппо  хотод хүмүүнлэгийн  тусламж үзүүлэх  хэд хэдэн  гарцуудыг  нээгээд байгаа юм.

Эргэн сануулахад, Сирид  өнгөрсөн хоёдугаар сарын  27-ны өдрөөс гал  зогсоох дэглэм хүчин төгөлдөр  болсон.  Гэхдээ "Исламын улс" бүлэглэл,  Жебхат на Нусра  болон  НҮБ-ын  аюулгүйн зөвлөлөөр  террорист хэмээн  тодорхойлсон  зэвсэгт бүлэглэлийнхэнд  эвлэрлийн  гэрээ  үйлчлэхгүй аж. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler