|
Видео

Шинэ мэдээ

ХИЛЧИН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ХОЁР ДАХЬ МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА

ХИЛЧИН ТАМИРЧИД ОЛИМПИЙН ХОЁР ДАХЬ МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА

 

Монголын багийн хоёр дахь олимпийн медалийг "Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин ОУХМ, Ази тивийн болон Азийн наадмын аварга, дэслэгч Доржнямбуугийн Отгондалай эх орондоо авчирж чадлаа. Тэрбээр шөвгийн дөрөвт үлдэх тулааныг Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж 3-0-ээр буулгаж авсан юм. "Рио-2016” олимпийн наадмын медалийн салхийг  "Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа хагалж монгол түмнээ төдийгүй эх орныхоо эмжээр торгон хилийг сахин суугаа мянга, мянган хилчдээ баярлуулсан билээ. Тэгвэл олимпийн хоёр дахь медалийг мөн адил хилчин тамирчин Д.Отгондалай түүчээлж байна. Хил хамгаалах байгууллага, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран "Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аяныг хоёр жилийн хугацаанд аялуулж, эх орныхоо ариун дагшин газрын энерги, хилчдийн хийморь заяаг шингээн тамирчиддаа амжилтын дээдийн бэлгэдэл болгон хүлээлгэж өгч байсан цаг мөч саяхан. Ийнхүү бэлгэдэл бүхэн биеллээ олж хилчдийн буян заяа, цог золбоо үргэлж өөдөө байдаг гэдгийг бататган хилчин тамирчид хүссэн аавын хүү, ээжийн охин өвөртөлдөггүй олимпийн медалийн эзэн болж, өнгөө хувиргахын төлөө тэмцэж байна. Тун удахгүй ОУХМ, дэслэгч Д.Отгондалай  мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софьян Үмиятай 14-нд тулалдаж эх орноо, хилчдээ өшөө илүү баярлуулна гэдэгт итгэлтэй байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler