|
Видео

Шинэ мэдээ

Д.Дагвадорж: Японы шүүгч Монголын тамирчныг буруу шүүж байна

Д.Дагвадорж: Японы шүүгч Монголын тамирчныг буруу шүүж байна

 

"Рио 2016” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг жинд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр "А" хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа тааран барилдсан. Аваргын хувьд гурав дахь олимпдоо зодоглож байгаа бөгөөд Кубын бөх Хосе Арментеростой 2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч, юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан билээ. Харин энэ удаа Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Хоёр бөхийн барилдааны шүүлтийг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж буй. Тухайлбал, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ингэж бичжээ. "Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэв. Мөн тэбрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна гэжээ. Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүгч Акинобу Осакаг Бразил улсад давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байна.

 

Д.Од

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler