| |
Видео
Шинэ мэдээ
Т.Энхцэцэг олон улсын шүүгч боллоо
Монголын жүдо бөхийн холбооны шүүгч Төрбатын Энхцэцэг олон улсын шүүгчээр сонгогдлоо.
Ингэснээр тэрбээр Монгол Улсаас жүдо бөхийн олон улсын шүүгчийн болзол хангасан долоо дахь шүүгч болсон байна.
Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин эх орноосоо анхлан жүдо бөхийн олон улсын шүүгч болж байсан бол араас нь Д.Энхтүвшин, гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат нар олон улсын шүүгчээр томилогдон ажиллаж байгаа юм.