| |
Төв, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна
Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд:
Төв, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 36-41 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 35-40 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө халж 34-36 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 35-37 градус дулаан байна.