| |
Риод Монголын далбаа мандав
Г.ОДБАЯР, Р.ОРУЖОВТОЙ НЭГ ХЭСЭГТ УЧРАА ТААРНА
"Рио 2016” олимпийн наадмын гурав дахь өдөр буюу наймдугаар сарын 8-нд жүдо бөхийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр хүч үзнэ. Тэрбээр тэмцээний долоодугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд сугалаагаар "С” хэсэгт хуваарилагдах бөгөөд Азербайжаны Рустам Оружовтой таарахаар боллоо. Тэгвэл "Б” хэсэгт Европын аварга Израйлийн Саги Муки, "Мастерс”-ын аварга, ОХУ-ын Денис Ярцев нар баггжээ. Тэгэхээр манай тамирчны хувьд медалийн тавцанд хүртлээ нэлээд хүнд бариддаан хийх нь. Харин дэлхийн чансааг тэргүүлж буй ДАШТ-ий хүрэл медальт Ан Чангрим, Узбекистаны Мирали Шариповтай А хэсэгг оров. "В” хэсэгт Лондоны оимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили, дэлхийн хошой аварга Японы Шохей Оно нар хуваарилагдахаар болжээ; Словснийн Рок Драксич, олимпийн мөнгөн медальт, Унгарын Миклос Унгвари, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Голландын Декс Эльмонт. Бельгийн Дирк Ван Тихельт, Францын Пьерр Дупра, Германы Игорь Вандке, ДАШТ-ий мөнгөн медальт БНАСАУ-ын Хонг Күк-Хён, Бразилийн Алекс Ушгьям Помбо Сильва. ДАШТ-ий хүрэд медальт АНЭУ-ын Виктор Сквортов нарын шилдгүүд сугалаагаар аль хэсэгт орохоо шийднэ. Энэ жинд 35 тамирчин бий. Жүдогийн хамгийн өрсөлдөөнтэй, гал гарсан барилдаан энэ жинд болох юм.
МОНГОЛЧУУД 43-УУЛАА БОЛЛОО
Хүндийг өргөлтийн 56 кг-ьгн жинд өрсөлдөх байсан ОХУ-ын тамирчин допингийн зөрчлийн улмаас хасагдаж манай тамирчин Ө.Чагнаадоржид Риог зорих эрх шилжсэнийг өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү 1996 оны олимпийн наадмаас хойш 20 жилийн дараа анх удаа эрэгтэй туйванч олимпод өрсөлдөх боломж бүрдлээ. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос шийдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ "Оросын тамирчдын сэргээшийн шинжилгээний хариу сэжигтэй байгаа тул олимпийн наадамд оролцуулахаас татгалзлаа” гэв. Ингэснээр Оросын туйванчид бүтэн багаараа Риод өрсөлдөх эрхгүй болж байгаа юм. Уг шийдвэрийн дараа ОХУ-ьтн хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч хэлэхдээ "Энэ бол цэвэр луйвар. Яаж ийм шударга бус хандаж чадаж байна. Тамирчдын дөрвөн жилийн хөдөлмөрийг луйврын аргаар үгүй хийлээ, Бид үүнтэй тэмцэнэ. Үүнийг зүгээр харж суух хүсэд алга” хэмээн мэдэгджээ. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо ОХУ-ьш эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчны эрхийг найман оронд шилжүүлсэнээ албан ёсоор мэдэгдэв.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/