| |
Видео
Шинэ мэдээ
Рио-2016-г зорих монгол тамирчин нэгээр нэмэгдлээ
Рио-2016 олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчдын тоо нэгээр нэмэгдэж, 43-уулаа боллоо.
Тодруулбал, хүндийг өргөлтийн 56 кг-ын жинд өрсөлдөх байсан ОХУ-ын тамирчин допингийн зөрчлийн улмаас хасагдсан тул манай тамирчин У.Чагнаадоржид Рио-2016 наадмыг зорих эрх шилжсэнийг өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
Ингэснээр 1996 оны олимпийн наадмаас хойш анх удаа эрэгтэй туйванч олимпод өрсөлдөх боломж бүрдэн монголын баг тамирчдын тоог нэгээр нэмэгдүүллээ.