|
Видео

Шинэ мэдээ

Манай ширэн бээлийтнүүд бэлтгэлийн бааздаа очлоо

Манай ширэн бээлийтнүүд бэлтгэлийн бааздаа очлоо

 

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам болсон Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын түрүү болон боксын төрөлд оролцож буй тамирчид "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Бразилыг зорьсон. Тэгвэл өчигдөр манай ширэн бээлийтнүүд Бразил дахь бэлтгэлийн бааздаа очсон байна. Манай улсаас энэ төрөлд зургаан тамирчин эрх аван өрсөлдөх гэж буй. Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ тус тус хүч үзнэ. Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагчаар нь Д.Батсүрэн ажиллаж байгаа юм.

Д.Бат

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler