| |
ЗГХЭГ-ын дарга соёл, урлагт элэгтэй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын яамдуудын болон сайд нарынх нь ажлын уялдааг хангаж
ажлуулах үүргийг МАН-ын генсек, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат авсан. Түүний хувьд өмнөх Хэрэг эрхлэх газрын дарга нараас хэд хэдэн зүйлээрээ ялгарч байгаа юм. Юуны өмнө эрч хүчтэй, зоримог, шийдэмгий, мэдрэмжтэй тэрээр зохион байгуулах, удирдах ур чадвар өндөртэй нэгэн. Тиймдээ ч олон түмэн УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, Засгийн Засгийн газрын ХЭГ-ын залуу даргад ихээхэн итгэл хүлээлгэж харж найдаж байгаа нь мэдээж... Хоёрдугаарт Улс төрч хэдий ч урлаг, соёлд илүү ойр, илүү элэгтэй төдийгүй "Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрыг хүртэж, хэд хэдэн удаа аман хүзүү, айраг амсаж байсан чансаатай найрагч, бас ч үгүй олон түмний дуулах дуртай дууны шүлгийн зохиогч гэдгийг бид мэднэ. Даяаршин нийлэгжиж байгаа ертөнцөд тахимаа өгөх нь холгүй байгаа Монгол хэл, өв соёлын төлөө их зүйл хийх байх гэдэгт олон хүн итгэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.
Хэдийгээр ЗГ-ын гал тогооноос хөндий ажил ч гэлээ эдийн засаг хямралтай ард олны амьдрал хүнд байна гээд зөвхөн идэх хоол, эд мөнгийг дээдлэхгүй харин тэдгээрийг бий болгодог эрдэм мэдлэгийн дэлгэрүүлж, өв соёл, эх хэлээн дээдэлж, даацтайхан ажлуудыг хийнэ гэж ялангуяа энэ салбарынхан ихэд итгэж байгаа болтой. Үнэндээ монголын гэх өмчирхөл болгоныг өөртөө тээж байдаг үндэсний уран зохиол-урлаг бол жинхэнэ монгол хүнийг болоод жинхэнэ эх орончийг төрүүлдэгээрээ бусад орны утга зохиол-урлагаас илүү ач холбогдолтой гэдгийг харь орноос сонссон жаахан мэдлэгээ хааны дайтай гээд ойлгочихсон байж мэдэх зарим сайдууддаа сануулж ажиллах биз ээ.
Дашрамд хэлэхэд Хэрэг эрхлэх газрын дарга маань "Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн бөгөөд энэхүү нэгдэл нь утга зохиолын болон урлагын хөгжлийн төлөө чамгүй ажил хийдгээс гадна "Алтан гөрөөс”, Монгол Солонгосын уран зохиолын семинар зэрэг монголын яруу найраг, утга зохиол, урлагийг олон улсад сурталчилах үйл ажлуудыг зохион байгуулдаг ажээ.
Харин тун удахгүй "Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, БНСУ-ын Утга зохиолын академи хамтран Монгол, Солонгосын утга зохиолын өдрүүдийг наймдугаар сарын 10-17-нд зохион байгуулах гэж байгаа ажээ.