| |
Б.МАРАЛЖИНГОО ЭКСИЙНХЭЭ ХУРИМАНД ИНГЭЖ ХАРАМСАВ УУ?
"Яг түүн шиг" шоуны үнэмлэхүй шилдэг оролцогч бол Б.Маралжингоо. Мөр зэрэгцэн өрсөлдөж байгаа нөхдөөсөө тэр ганцаар рекламанд шилэгдэж нэвтрүүлгийнх нь дундуур гарах юм билээ. "Оргилуун"-ы рекламанд тоглосон нь зохисон ч гэж жигтэйхэн. Түүний талаар бүдүүн байж байгаад "B" продакшнд оруут турсан гээд "Бүдүүн мисс" кино шиг л гайхалтай түүх яригддаг.
Харин үерхэл нөхөрлөл хайр дурлалын тухайд тэрбээр 2009 онд реппер GEE-тэй үерхэж байв. Хоёул өвөрмөц сэтгэдэг болохоор бэлэг нь ч сонин. Залуудаа шинэ жилийн баяраар Б.Галсансүхийн шүлгийн түүвэр бэлэглэх хүн Б.Маралжингоогоос өөр байхгүй л дээ. Харин одоо экс нь тогтсон гэр бүлтэй сайхан амьдарч буй.
Одоо хэр нь ганц бие буй бүсгүй шоуны өнгөрсөн дугаараар экс найз залуугаа санагалзан дүрд нь хувирсан жүжигчин Н.Мөнхсоёлд оноогоо өгч харагдсан. Бүр "Эксдээ ..." гэж ирээд мартсан түүхийг үзэгчдэд эргэн сануулж байдаг шүү. Хэн хэн нь тэрнээс хойш өөр бүсгүй, залуутай холбогдоогүй явсаар залуу нь гэрлэсэн хойно нандин дурсамж байдаг байх л даа.
Эх сурвалж: Zuvsongolt.mn