![]() |
Видео
Шинэ мэдээ
Сандра Буллокийн шинэ найз залуу

Сандра Буллок өнгөрсөн нэгдүгээр сард хүүгийнхээ төрсөн өдрийн зургийг авахуулахаар Брайнтай танилцсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд тэд маш хурдан дотносч, жүжигчин Женнифер Анистоны хуримд ч хамтдаа уригджээ.
Сандра Буллок хуучин нөхөртөө хууртаж, гэр бүлээ цуцлуулснаас хойш тогтвортой харилцаагүй, өргөж авсан хүүгээ ганц биеэр өсгөж байсан бол Брайн Рэндалл ч бас өнгөрсөн 10 жилийн хугацаанд ганцаар амьдарчээ. Залуудаа хар тамхинд орж, өмнөх нь эхнэрээ мансууруулах бодисын улмаас алдсан түүний өмнөх амьдрал дардан биш байсан ч 10 жилийн өмнө хорт зуршлаа хаясан гэнэ.
Эх сурвалж: Dailymail
Б.Сэвжидмаа
