|
Видео

Шинэ мэдээ

“Алтан хүн” хочит энэтхэг эр бусдын гарт амиа алджээ

"Алтан хүн” хочит энэтхэг эр бусдын гарт амиа алджээ


Энэтхэгийн баруун нутгийн Пуна хотын мөнгө хүүлэгч Пхужег дэлхий хийтэд алтан хүн хэмээн нэрлэдэг. Учир нь тэрээр дэлхий дээрх хамгийн үнэтэй цамцыг худалдан авч өөрийгөө алтаар чимдэг байсан аж. Харин түүнийг бусдын гарт амиа алдсан талаар Энэтхэгийн цагдаагийн газраас мэдэгджээ.

Түүний үхэлтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан байцааж байгаа ба мөнгөтэй холбоотой маргааны улмаас түүний аминд хүрсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байна. Цагдаа нарын мэдээллэж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу 7-р сарын 14-ны орой нэгэн төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр Пхуже руу 12 хүн халдаж чулуу шидэн, мэс ашиглаж хөнөөсөн байна. Датта Пхуже 2013 онд гурав гаруй кг жинтэй, 250 мянган долларын үнэ бүхий алтан цамцыг худалдан авснаар олон нийтийн анхааралд өртөж байсан юм. Тэрээр биеэ бараг тэр чигээр нь алтаар гоёдог байсан аж. Өмнө нь Пхуже, ВВС телевизэд ярилцлага өгөхдөө "Зарим хүмүүс надаас "яагаад ийм их алтан эдлэл зүүж, хэрэглэдэг юм бэ?" гэж асуудаг. Энэ бол миний мөрөөдөл. Зарим элит хүмүүс "Audi” эсвэл "Mercedes”-тэй болохыг хүсч, том том автомашин худалдан авдаг. Харин миний сонголт бол алт” хэмээн ярьж байжээ.

Б.ЦОГ

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler